2018/05/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,402.86₮
B34
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
20°
|
B28
УЛААНБААТАР
24°
|
17:00
S44
13°
18:00
S32
13°
19:00
S32
12°
20:00
S32
21:00
S32
22:00
S32
23:00
S32
00:00
S32
01:00
S32
02:00
S32
03:00
S32
04:00
S32
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/11/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ ГУТЛЫН БҮРДЭЛ ХЭСЭГ

МОНСУДАР
2015 оны 11 сарын 20
www.ikon.mn

Монгол гутал нь хэрэглээ талаасаа Монгол орны газар нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөлд бүрэн зохицсон, гутлын хоншоор нь чулуу өшиглөж халцрахгүй, завилж суугаад босоход чирэгдэж зүлгэгдэхгүй байхаар хийгдсэн байдаг.

Мөн гутлын ээтэн хоншоор, оймс хоёрын хоорондох агаарыг өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэх нь ч бий.

 

 

Бид хэдийгээр үндэснийхээ дээл хувцас, малгай гутлыг өдөр тутамдаа өмсөж хэрэглэдэггүй ч монгол хүний хувьд тэдгээрийн онцлог шинж, бүтэц бүрдлийг мэддэг байх нь чухал юм.

Ингээд Монгол гутлын бүрдэл хэсгүүдийг зургийн хамт тайлбарлан оруулъя. Аль хэсгийг нь юу гэж нэрлэдгийг мэдээд аваарай.

 

 

Гутлын ул нь хөлийн тавхайг гадны нөлөөллөөс хамгаалах, тогтвортой байлгах зориулалт бүхий хэсэг юм. Монгол гутлын ул нь ширэн, эсгий, ширмэл гэсэн төрөлтэй.

 

 

Гутлын өсгийн ар хэсгийг ул болон зулагтай нэгтгэн тогтворжуулж, бат бөх болгох зориулалт бүхий бүрдэл эд ангийг зуузай гэнэ. 
Зуузайг үхрийн чийглэж дэвтээсэн түүхий ширээр хийдэг. 

 

 

Гутлын ул болон түрийг хооронд нь нэгтгэх, хөлийн тавхайн гадна, дотор, хажуу хэсгийг гадны нөлөөллөөс хамгаалах, гишгэгдлийн холбиролтыг хязгаарлах зориулалт бүхий хэсгийг зулаг гэнэ. 

Зулгийг үхрийн шир, булигаар боловсруулсан зориулалтын арьсаар хийдэг. 

 

 

Гутлын боом гэдэг нь хөлийн тавхайн уртын голд байрлах бүслүүр хэмжээс юм. Өөрөөр хэлбэл энэ нь өвөл зуны гутлын дүүрэг, өргөн, нарийн хөлтэй хүмүүсийн ялгаатай өмсгөлийг тодорхойлогч хэмжээ. 

 

 

Гутлын ул болон түрийг хооронд нь нэгтгэх, хөлийн шилбэ, эрээн булчинг гадны нөлөөллөөс хамгаалах хэсгийг гутлын түрий гэнэ. Түрийг үхрийн булигаар зориулалтын боловсруулсан арьсаар хийдэг. 

 

 

Гутлын зулаг түрийг хооронд нь нэгтгэх, түрийг бүхэлд нь нэгтгэх, хэв хэлбэрийг тодотгох үүрэгтэй зориулалтын туузан сурыг хавчаар гэнэ. Хавчаарыг тусгай аргаар боловсруулсан арьсан сураар хийдэг бөгөөд энэ нь гутлын нэгэн гоёл чимэглэл болдог.

 

 

Монгол гутлын дотуур өмсөх хэрэглэлийг оймс гэнэ. Үүнийг эсгий, зулхай, хөвөн даавуу зэргээр хийдэг. Оймс нь хүний хөлийг хүйтнээс болон гутал хөл холгохоос хамгаалах үүрэгтэй. 

 

 

Хүний хөлийг гутал дотор сул холхихоос сэргийлэх, гадны нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий оймсны бүрдэл хэсгийг оймсны хараа гэнэ. Харааг үхрийн булигаар зориулалтын боловсруулсан арьсаар хийдэг бөгөөд энэ нь нэг төрлийн хөлний хаалт, хамгаалалт, гоёл болдог.

Эх сурвалж: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ-I номоос бэлтгэв.

 

 

 

x